2012/04/03

"Аравт" МУСК-н албан ёсны нээлтийн тов гарлаа


Үзэгчдийн удтал чих тавин хүлээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл "Аравт" түүхэн киноны албан ёсны нээлтийн тов гарчээ. Уг бүтээл ирэх 21-ий өдөр Тэнгис кинотеатрт нээлтээ хийхээр болсон бөгөөд үүнтэй зэрэгцэн киноны хөгжмөөр хийсэн хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" нэртэй цомгийн борлуулалтын ажил ч эхлэх юм байна.

Киноны талаар бусад мэдээллийг энд дарж үзээрэй.