2012/04/03

Худгийн мисс МУСК нээлтээ хийжээ

Гэнэт кино дэлгэцэнд гаргадаг зуршлаасаа бид хэзээ салах вэ? Кино бүтээгчдийн хувьд санхүү үргэлж том асуудал хэвээр байгаа нь үнэн. Гэхдээ киногоо борлуулах санаатай л бол урьдчилан идэвхижүүлэлт хийх хэрэгтэй санагдах юм. Ядаад интернетээр цацахад олон хүнд хүрэх боломжтой болсон шүү дээ

Ямартай ч нэгэн кино гэнэт дэлгэцэнд гарсан байна. Тэнгис кино театрын дэлгэцэнд гарч буй "Худгийн мисс" МУСК -г Орчлон фильм продакшин бүтээсэн байна. Киноны постер дээр
"Энэхүү кинонд цагдаа, эмч, усчин, үсчин дөрвөн ихэр охины адал явдалтай амьдралын тухай өгүүлнэ"
гэжээ