2012/04/27

The Avengers-ын тасалбар зарагдаж дуусжээ

Маш олон хүн The Avengers киног бусдаас түрүүлж үзэхийг хүсэж байх шиг байна. Өчигдөр MovieTickets.com The Avengers-ын үзвэрийн тасалбарыг урьдчилан худалдааллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар The Avengers-ын тасалбар худалдаалагдаж дуусчаад байна. Кино ирэх сарын 4-нд нээлтээ хийх юм.

Мөн Marvel-ын өмнө гаргасан Iron Man, Iron Man 2, Thor, Captain America: The First Avenger кинонуудын тасалбарын борлуулалт өсөж байна. Australia, New Zealand-д гэхэд boxoffice-г нь тэргүүлээд явж байна.

Сонирхолтой нь тасалбар худалдан авагчдийн 56% нь The Avengers киног 3D-р үзэх хүсэлтэй байсан байна. Гэтэл The Avengers-г 3D-р бүтээгээгүй байдаг.

Нэмэлт мэдээлэл:
The Avengers киноны зарим дүрүүдийн талаар Clark  тайлбар ирүүлсэн байна. Бусад дүрийн талаар эндээс.

Thanos. Энэ дүрд Alexis Definos тоглосон байна. Loki-ийн армийг бүрдүүлж байгаа харийнханг Chitauri гэж нэрлэдэг гэнэ.

Бид үүнийг өмнө нь төмөр луу Fing Fan Foom гэж таамаглаж байсан. Харин Clark-ын үзэж байгаагаар Thanos-ын захиргаанд байдаг Laviatan гэж нэртэй робот юм уу амьд биет гэж үзэж байгаа ажээ.