2012/04/10

The Avengers-ын дүрүүдийн ханын цаас

Кино сонирхогчдын хамгийн их хүлээлттэй байгаа киноны нэг The Avengers кино ирэх 5-р сарын 4нд кино театруудын дэлгэцнээ 3D-р үзэгчдэд хүрнэ. Өнгөрсөн 7 хоногт Disney-ынхэн Marvel-ын сүпэрбаатруудтай нэгэн шинэ төсөл эхлүүлэхээр яриа гарсан сайхан мэдээтэй хамт The Avengers киноны баатруудын төрхтэй шинэ ханын цааснууд гарсан.

Кинонд Robert Downey Jr., Chris Evans, Chris Hemsworth, Scarlett Johansson, Jeremy Renner, Tom Hiddleston, Cobie Smulders, Clark Gregg,  Samuel L. Jackson гэсэн одод тоглож байна.