2012/04/06

The Avengers киноны чимэг Black Widow-ын хэсэг

Marvel-ын фенүүдийн тэсэн ядан хүлээж буй The Avengers кино ирэх 5-р сарын 4нд нээлтээ хийх юм. Хүмүүсийн хүлээлт, маркетингийн цар хүрээнээс ерөнхийдөө энэ кино чамгүй ашиг олох шинжтэй харагдаад байгаа. 

The Avengers сүпэрбаатруудын нэгдэлд нэгэн чимэг дүр бий. Энэ бол hollywood-ын сайхан бүсгүйчүүдийн нэг Scarlett Johansson-ны бүтээж буй Black Widow-ын дүр юм. The Avengers киноны Trailer-ууд гараад удаж байгаа ч Black Widow-ыг харуулсан хэсэг бага байсан бол өнгөрсөн лхагва гарагт Black Widow-ын чадварыг харуулсан видеог олонд гаргасан нь кино сонирхогчдын анхаарлыг татсан үйл явдал боллоо.