2012/04/13

Улаанбаатар кино наадам ACADEMY AWARDS 2012 ирэх 5р сард

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Улаанбаатар кино наадам, "ACADEMY AWARDS 2011", Академийн Дээд Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан юм.

Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг тус наадмын энэ удаагийнх 2012 оны тавдугаар сарын 12-нд УДЭТ-т болох гэж байна. Кино урлаг, кино үйлдвэрлэл манайд эрчимтэй хөгжиж, кино урлагийн салбар нь Монголын урлагийн салбарт нэгэн том, нэр хүнд бүхий төрөл зүйл болон хөгжиж байгаа бөгөөд 2011-2012 онд кино уран бүтээлчдийн маань хөлс, хүч хөдөлмөр шингэсэн 40-өөд кино дэлгэцнээ шилжжээ. Тиймээс "ACADEMY AWARDS 2012" кино наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2012 оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж дэлгэцнээ гарсан монгол кинонууд оролцох юм. Энэ удаагийн кино наадмын онцлог нь, Монголын Үндэсний Кино Урлагийн Академи кино наадмыг дангаараа зохион явуулах бөгөөд кино уран бүтээлчдийн хүсэлтийн дагуу "Шилдэг инээдмийн кино" гэсэн номинацийг шинээр нэмэгдсэн явдал юм.

Кино, киноны уран бүтээлчдийг дараахь номинациар шалгаруулна. Харин кинонуудаас хамгийн олон шилдэг номинацийн шагнал хүртсэн нэг кино "Шилдэг кино" шагналын эзэн болно. Мөн "Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн" шагналыг нэг ахмад уран бүтээлчид олгох юм байна. Түүнчлэн энэхүү кино наадамд амжилттай оролцсон киног олон улсад таниулан сурталчлах бэлтгэл ажлыг Монголын Үндэсний Кино Урлагийн Академи эхлүүлээд байгаа юм.

Кино наадмын шалгаруулах нэр төрлүүдийг эндээс үзнэ үү.