2012/04/17

Өргөө кино театр 3 нас хүрлээ

Өнөөдрөөс 3 жилийн өмнө монголын кино урлагт том хувь нэмэр болох нэгэн кино театр үүдээ нээж байсан нь Өргөө кино театр байлаа. Энэхүү 3-н жилийн хугацаанд монголын кино сонирхогчиддоо дэлхийд нээлтээ хийж байгаа кинонуудыг цаг алдалгүй хүргэж ирсэн гайхалтай хамт олон юм.

Кино театрын түвшинд ч үсрэлт хийн 3D кино театрыг тэд өөрсдийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. Өдгөө Өргөө кино театр 2 гэсэн салбараа нээн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Өргөө кино театртаа жилийн төрсөн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Өргөө кино театрын анхны сурталчилгааны баннер