2012/04/11

Хориглогдсон 20 poster

Кино бүтээгчид өөрсдийн киногоо poster-р хамгийн түрүүнд хүмүүст сурталчилдаг. Гэхдээ аливаа юм нийгмийн өмнө хариуцлагатай байх ёстой. Ийм учраас хэт садар самуун, аллага хядлага, тамлалт харуулсан киноны ханын самбарыг тухайн улсын зар сурталчилгааны хэм хэмжээг хянаж байдаг байгууллагууд хориглодог байна.

Харин монголын хувьд зар сурталчилгааны хяналт архи, шар айрган дээр л нэг хальт явдагаас өөрөөр байдаггүй бизээ. Доорх постеруудыг чухамхүү ямар учраас олонд хүргэхийг нь хориглож байсан талаар сонирхоцгооё. Бас л бодууштай юм шүү.

Ali G Indahouse:Tax Da Party (2002)
Advertising Standards Authority (ASA)-аас хэтэрхий п*рнограф агуулсан ёс бус гэж үзэж хориглосон байна. Гэвч киноны продюсерууд эрс эсэргүүцсэн байна. Гоё л постер байгаа биздээ гэсэн юм байх.


Bad Lieutenant (2009)
Motion Picture Association of America (MPAA)-аас хүчирхийллийг шууд дүрсэлсэн гэж хориглосон байна. Улмаар киноныхаа постерыг Nicolas Cage-ын том царайтай ийм постер болгож солисон байна.


Coco Avant Chanel (2009)
Хотын төвүүдэд том хэмжээтэй баннеруудад уг постер байрлаж байсан бөгөөд тухайн үед тамхи татахыг сурталчилсан гэсэн утгаар хориглогдож байжээ.
Ер нь Кино бүтээгчдийг кинондоо тамхи оруулах, ялангуяа эмэгтэй хүнийг тамхи татаж байгаагаар дүрслэхийг эрс буруушаах болсон билээ.


Dr. Lamb
Хятадын cult төрлийн кинонд ордог Hong Kong киноны энэхүү постер нь бэлгийн мөлжлөг, аллага хүчирхийлэл харуулсан тул хориглогдсон байна.


Dying Breed (2008)
Ирландын нэгэн бялууны тогооч хүний махан идэштэн болж буй өгүүлэх австрали аймшгийн киноны постер. Санаа нь гайхалтай харагдаж байгаач ходоод гэдэс эргүүлэм энэхүү постер хэтэрхий огиудас хүргэм байсан тул хориглогдсон. Гэхдээ кино хүлээлгийн танхим, онлайн сурталчилгаанд ашиглах эрх нь нээлттэй үлдэж байсан байна.


Lesbian Vampire Killers (2009)
Цус соригчийн тухай өгүүлэх энэ кино аймшгийн бус инээдмийн кино. Энэхүү постер нь эр*тик өнгө төрхтэй мөн с*ксийн утга агуулсан үг ашигласан учир Британийн митро нийтийн тээврийн газруудад байршуулахыг хориглосон байна.


S*x and the City (2008)
Хацар дээрх хутганы сорви болон "SLASH-TASTIC KILLER THRILLER. THE BLOOD FLIES OFF THE SCREEN!" гэсэн үг нь Британийн ASA-аас уг постерыг хориглоход хангалттай нотолгоо болсон байна.


S*x and the City (2008)
Энэ гарчиг, энэ кино энгийн зүйл шиг танд санагдана. Учир нь алдартай бүтээл шүү дээ. Гэхдээ Израйль улсад энэ постер нь S*x гэсэн үг агуулсан учраас хориглогдсон байна. Гэвч хэрэв Coca Cola-ын Coca гэсэн үгийг хасвал ямар байх вэ гэж мэтгэлзсэн байна.


Taxi to the Dark Side (2007)
MPAA-аас доромжилсон утга агуулгатай гэж хориглосон.


The Hills Have Eyes II (2006)

Эхний ангиараа шуугиан тарьж байсан уг бүтээлийн хоёрдугаар ангийн сурталчилгааны постерт чирүүлж байгаа хүний гар цухуйсан байсан нь хэт тамлалтыг харуулсан гэж хориглосон байна. Кино бүтээгчид постерын хоёрдугаар хувилбарт чирүүлж байгаа хүнийг 180 эргүүлж хөлийг нь цухуйлгаснаар асуудал шийдэгдсэн байна.



Captivity (2007)
хүн хулгалах гэмт хэрэг, хорио, тамлалт зэрэг үгс мөн түүнийг илэрхийлсэн зурагнаасаа болж хотын төвийн томоохон самбаруудаас буулгагдаж байсан.


Creep (2004)
London Underground (митро)-р зорчигчидод айдас төрүүлэхээр болсон гэж үзэж хориглосон байна. Продюсерүүд LU-ын зөвшөөрөлтэй зураг авалт хийсэн, мөн бусад 18+ киноны сурталчилгаанууд хоолойд тавигдсан байна гэж заргалдсан байна.


Thirst (2009)
Park Chan-wook-ын цус сорогчтой уг киноны постерт с*кс байрлал харуулсан гэж солонгост хориглосон байна. Кино багийнхан эмэгтэйн хоёр хөлийг авсанаар асуудал шийдэгдсэн байна.


The Road to Guantanamo (2006)
MPAA -аас тамлалтыг дүрсэлсэн, хүүхэд үзэхэд тохиромжгүй хэмээн хоригложээ. Энд мөн улсын бодлого давхар явсан биз. Тухайн үед Америк улс Guantanamo шоронтой холбоотой томоохон асуудалтай байсан. Улс бас нэг иймэрхүү бодлоготой байх хэрэгтэй шүү дээ.


The Rules of Attraction (2002)
Аягүй хөөрхөн өнгөтэй, аягүй хөөрхөн гол дүртэй энэ постерт гол дүрүүд маань арай л биш байрлал авчихсан байна. Тоглоомуудын байрлал с*ксийн утга агуулгатай гэж үзэн хоригложээ.



Saw II (2005)

Хүний тасарсан хуруу харуулсан нь MPAA-аас "байж боломгүй" зүйл болсон байна. Харин кино бүтээгчид тасарсан хоёр хуруугаа нааш нь татаж байрлуулсан нь хуруу тасраагүй болж харагдсанаар асуудлаа шийдсэн байх юм.


Shoot Em Up (2007)
Бараг таны амьдралдаа үзсэн тасралтгүй буудалцдаг кино энэ байж магадгүй юм. Британийн ASA-аас уг баннерууд хүчирхийлэл, буу зэвсэгтэй мөн  бууг өөдөөс харуулсан гэсэн шалтгаанаа хориглогдсон байна. Аливаа постер буу зэвсэгтэй байгаад тухайн буу зэвсэгийн ам үзэгчидрүү харсан байхыг хориглосон байдаг байна.
 
Action төрлийн 3н киноны 2-н дээрх шалтгаанаар постероо хориглуулдаг байна. Харин энэ киноны хувьд зөвшөөрөл бүхий постер гаргахдаа Owen-ыг цаас харж зогсож байгаагаар дүрсэлсэн байна.


Teeth (2008)

Ахлах сургуулийн охин маш сонин газраа шүдтэй. Буруу газраа шүдтэй байсан тул уг постер хориглогдсон байна. Хаанаа шүдтэй байсанг постероос харна уу :P


Wanted (2008)
Мэдээж буу, аллага, хүчирхийллийг илт харуулсан тул Англид уг постер хориглогдож байжээ.


Zack and Miri make a P*rno (2008)
Та эхлээд уг постерыг хараад нүдэнд дулаахан, гэм хоргүй хоёр байна гэж харна. Гэхдээ бага зэрэг доошоо хараагаа хандуулбал юу болж байгааг ойлгох болно. АНУ-ын MPAA-аас уг постерыг доор байгаа цухуйсан толгойнуудаас нь болж хориглосон бол канадад зөвшөөрч байсан байдаг байна.