2012/03/18

Zoe Saldana, Megan Fox нэг кинонд


Холливүүдийн дур булаам бүсгүйчүүд болох Megan Fox, Zoe Saldana нар хамтдаа Paramount кино компанийн зүгээс хэрэгжүүлж буй Заль /Swindle/ нэртэй кино төсөлд гол дүрүүдэд тоглохоор болсон байна. Энэхүү киноны продюсероор Moneyball кинонд ажиллаж байсан продюсер Michael De Luca ажиллаж байгаа бөгөөд харин кино зохиолыг кино зохиолч  Enzo Mileti, Scott Wilson нар бичихээр болоод байгаа ажээ. Найруулагчийн хувьд одоогоор тодорхой бус байгаа. Энэ нь жүжигчдийн томоохон кино төслүүдийн ажил цэгцрэхийг хүлээж байгаатай холбоотой юм байна.
Zoe Saldana, Megan Fox
Жүжигчин Zoe Saldana-н хувьд одоогоор "Star Trek 2" киноны зураг авалтад орж байгаа бөгөөд үүний дараагаар найруулагч Guillaume Canet-н "Blood Ties" киноны зураг авалтад оролцох гэнэ. Үүнээс гадна Christian Bale, Casey Affleck нартай хамтран Out of the Furnace кинонд дүр бүтээх бол 2013 оноос Avatar-н ээлжит ангийн зураг авалттай юм байна. Харин жүжигчин Megan Fox одоогоор "This Is Forty" киноны зураг авалттай байгаа ажээ.