2012/03/14

Walt Disney-ын түүхийг өгүүлэх кино төсөл эхэлжээ

Дисней кино компанийн зүгээс хүмүүсийн хамгийн  ихээр хүсэн хүлээдэг зүйл бол тус кино компанийг үндэслэгч, хүүхэлдэйн киноны ертөнцийн загалмайлсан эцэг Walt Disney-н амьдралаар түүхэн намтарчилсан бүтээл туурвих явдал юм. Энэ талаар нэг хэсэг яригдаж байсан ч кино компанийн зүгээс тийм ч дорвитой алхам хийгээгүй. Магадгүй тохирох жүжигчин, найруулагчийн асуудал нилээд төвөгтэй байгаа байх.

Тэгвэл саяхнаас энэ төсөл яригдаж эхэлсэн талаар цуу тархаад байна. Худал үнэн нь эргэзээтэй ч  Disney-н түүхийг найруулагч Ron Howard бүтээх талаар яриа гарчээ. Гол дүрд өнгөрөгч онд Drive  киногоороо чамгүй шуугиулсан Ryan Gosling тоглох магадлалтай гэнэ. Үүнийг дуулсан  кино төслийг дэмжигчид аль хэдийнээ киноны постерийг хийгээд амжжээ.

Хэрвээ энэ төсөл үнэн бол Michelle Williams, Ewan McGregor, Matthew Fox, Marion Cotillard зэрэг алдартнууд ч ирэх магадлалтай юм байна.