2012/03/11

Tron 3 төсөл 2014 оноос


Tron киноны ээлжит 3-р ангийн талаарх яриа маш удаан яригдаж байгаа. Тэгвэл тус киноны дүрүүдийн нэг Bruce Boxleitner киноны ээлжит ангийн зураг авалт ирэх 2014 онд хийгдэх болсон талаар мэдээллээ. Өөрөөр хэлбэл найруулагч Joseph Kosinski-н "Oblivion" төсөл дэлгэцэнд гарсны дараагаар кибер ертөнцийн нууц тайлагдах ажээ. Энэ талаар Bruce Boxleitner "Яг сайн хэлж мэдэхгүй ч найруулагчийн бүтээл дэлгэцэнд гарсны дараагаар 2014 онд киноны зураг авалт эхлэх байх. Гэхдээ магадгүй түүнээс ч өмнө эхэлж болох юм." гэсэн байна. Шинэ ангийг тв-н цуврал хүүхэлдэйн кино болоод байгаа Tron, Legacy нарын хоорондох хэсэг болох Uprising хэсгээр хийгдэж магадгүй талаарх яриа ч нэг хэсэг газар авсан билээ.

Tron-ы сүүлийн ангийн хувьд Диснейд маш их ашиг авчирсан бөгөөд кино компанийн зүгээс ээлжит ангийг шууд хийх санаатай байсан ч найруулагч татгалзсан билээ.

Bruce Boxleitner /Tron киноны зураг авалт/