2012/03/23

Тнгри МУСК анхны trailer

Монголын кино урлаг арай өөр түвшинд хүрэхэд тун ойрхон байна. Кино уран бүтээлчид маань хөнгөн инээд бус түүхэн үйл явдалд тулгуурласан кинонд анхаарлаа хандуулах болж. Үүний жишээ болж саяхан нээлтээ хийсэн Долоон бурхан харвадаггүй кино гарлаа. Бүр 13-р зууны түүхийг өгүүлэх Аравт гэх кино удахгүй гарна. Мөн Ану хатан кино бүтээгдэж байна гэх мэтчилэн.

Үзэгчид Аравт, Ану хатан кинонуудыг илүү анхааралдаа аваад байгаа. Тэгэхлээр үзэгчид эртний мандан бадралын үеийн түүхийг илүү сонирхож байна  гэж дүгнэлт хийж болох юм.

Тэгвэл энэ цаг үеээс өмнөх түүхийг өгүүлэх  "Тнгри" гэх нэгэн шинэ уран бүтээл танилцуулагдаж эхэллээ. Энэ киноны нэрнээс эхлээд түүхийн цаг үеийг тодорхойлж болох юм.

Тнгри гэх үгийг утгыг тайлан доорх мэдээллийг wiki-ээс товчлон хүргэж байна.

Анх 1692 онд Н. Витзен гэдэг хүн Верхотуре хавиас, 1696 онд С. Ремезов Талас голын эх орчмоос үл мэдэгдэх бичигтэй чулуунууд олсноо мэдээллэж байснаар энэ түүх эхэлсэн байна. Европт уг бичгийн талаар олон таамаг дэвшүүлж эрдэмтэд сонирхож эхэлсэн байна. Уг үл мэдэгдэх бичигтэй бараг адил бичиг Скандинавын хойгт байсан бөгөөд тэндэхийн хэлний нэг аялгуугаар энэ бичиг "РУНИ" (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэх болов


Энэ бүх нууцыг тайлсан хариу өгсөн анхны хүн бол Копенгагены их сургуулийн харьцуулан судлах хэл зүйн тэнхимийн профессор Томсен Вильгельм Людвиг (1842-1927) юм. В. Томсен хэдэн арван мянган үсгийн дүрсийг ажиглаж, төсөөтэй дүрсийг эмхэтгэн нэгтгээд энэ бичиг 38 дүрс (үсэг)-ээс бүтжээ гэсэн нь нотлогдов. Хөшөө босгох үед Тан улсын хааны бичүүлсэн ханз бичгээс "тү-кюэ" (түрүг), "кюэ-тэгин" (Күлтэгин), "би-киэ" (Билигэ) гэсэн үгнүүдээс "т, к, ү" авиануудыг ялган таньж "тнгри" (тэнгэр) гэсэн үгийг уншиж тайлсан байдаг байна.

Ингээд Хөшөө чулууны бичгийг "руни" (нууц бичиг) эсвэл "Орхон - Енисейн бичиг" гэж оновчгүй нэрлэж ирснийг цэгцэлж "хөх Түрүгийн бичиг" товчоор "Түрүг бичиг" гэж нэрлэх болсон байна.

Ингээд Тнгри гэх шинэхэн уран сайхны киноны trailer-г анхлан хүргэж байна.