2012/03/15

"Худалч залуу" МУСК танилцуулга trailer, poster

Гантөгс гэгч залуу хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө нутгаа орхин хотод ирнэ. Тэрээр Монголд хэзээ ч гарч байгаагүй даатгалын цоо шинэ үйлчилгээг санаачлана. Гэвч түүнийгээ ажил болгоход тийм ч амар байсангүй. Гантөгсд мөнгө хэрэгтэй байлаа. Өөртөө байгаа бүх эд хөрөнгөө зарсан боловч бас л дутсаар... Харин тэрээр эцсийн аргаа хэрэглэж аав ээждээ эхнэртэй болж байна, хоёр өрөө байрны мөнгийг яаралтай явуул гэснээр энэхүү үйл явдал эхэлнэ.

Гантөгсийн бодсоноор ажил сайхан бүтэж байтал гэнэт аав шинэхэн бэртэйгээ танилцахаар хотод ирнэ. Эхнэр авах байтугай байр сууц ч үгүй, бүх хөрөнгөө шинэ үйлчилгээндээ зориулж байсан Гантөгс сандрахын эрхэнд, найз Бямбаа ахынхаа байрыг өөрийн байр, эхнэрийг нь өөрийн эхнэр болгох арга сэднэ. Аавдаа баригдахгүйн тулд янз бүрийн арга саам зохиовч худал ярианы үнэн илрэх гэж зовооно. Энэ бүх адармаатай байдлаас хэрхэн мултрахыг "Худалч Залуу" киноноос үзээрэй. 


Бүтээсэн студи - "Focus Film" студи, "Herub" entertainment.
Киноны төрөл жанр- Инээдэм
Үргэлжлэх хугацаа- 87 минут
Ерөнхий найруулагч- С.Баттулга "Herub" entertainment найруулагч
Ерөнхий оператор- Г.Баттулга СТА

Гол дүрд :
Гантөгс- Т.Бархүү "Х-түц" продакшны жүжигчин
Аав- С.Лхагвасүрэн "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдлийн захирал СТА жүжигчин
Бямбаа- Б.Баатархүү СТА жүжигчин
Чимгээ- Ж.Цэнд-Аюуш "ТВ-Коктэйл" продакшны жүжигчин

Дүрүүдэд- Д.Хүрэлхүү СТА жүжигчин Ж.Оюундарь МУГЖ Ё.Алтангэрэл СТА жүжигчин Б.Отгонбат СТА жүжигчин