2012/03/12

"Долоон бурхан харвадаггүй" МУСК trailer, poster

Харанхуй шөнийн жихүүн айлсаж, долоон бурхан од тэнгэрт хэдийнэ түгжээ. Богд уулын модон дотор долоон эр гал өрдөн, ярилцаж сууна. Тэд бол Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол юм. Монголыг харийн түрэмгийлэгчдийн мөлжлөгөөс аврах, феодалын байгууллыг устгах зорилгоор МАН-ыг байгуулах тухай хэлэлцэн тогтож, тангараг өргөцгөөлөө. Эхэлсэн үйл хэрэгтээ эгнэгт үнэнч байна гэдгээ хадган дээр сүүгээр бичиж, Д.Бодоо хүзүүндээ зүүв. Түүнийг намын тамга гардуулан өгөхөд "Миний зандан ширээний хөлөөр хийж, Бодоогийн сийлж, Богдын шүншиглэсэн тамга энэ байна. Энэ тамганы дардас бүр Монголын ард түмний тусгаар тогтнол, зол жаргалант ирээдүйн төлөө байх болно" хэмээн С.Данзан гардан авлаа.

Энэ бол "Ардын хувьсгалын анхны долоо"-гийн түүхийг өгүүлсэн "Долоон бурхан харвадаг гүй" киноны эхлэл хэсэг. Тэдний үзэл бодол, туулсан замнал, амь бие хайрлалгүй эх орныхоо төлөө зүтгэсэн үйл хэрэг нь хойшид хэрхэн эргэсэн тухай уг кино энэ сарын 18 буюу Эх орончдын өдөр нээлтээ хийнэ. "Хүмүүн фильм" нэгдлийн анхны уран бүтээл болох уг кино хийх санааг "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат гаргажээ.


Цэргийн түүхч, улс төрийн түүхч нартай уулзаж, бусад сурвалж бичгийг үндэслэн зохиолыг бичсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн наймдугаар сараас нэг дүгээр сар хүртэл киноны зургийг авчээ. "Монголын эрэлхэг до лоон хөвгүүний эл түүхийг 70 жил гуйвуулсан. Кино урлагаар дамжуулан түүхийг үнэн бодитоор хүргэх, эх орончдыг хэн байсныг харуулах нь бидний хүсэл төдийгүй үүрэг юм.

"Хиагтыг чөлөөлөх дайн, Оросоос тусламж гуйхаар мордсон үйл хийгээд хожим анхны долоогийн "эрлэгийн элч" болсон Элбэгдорж Ренчиногийн үнэн төрхийг ч кино харуулна" хэмээн тус нэгдлийн гүйцэтгэх захирал Ж.Баатар ярилаа.

Найруулагч: А.Мөнхсүх
Зохиолч: Ж.Мөнхбат, Л.Таванбаяр
Зураглаач: Э.Нэргүй
Продюсер: Ж.Баатар

Гол дүр: АЖ П.Цэрэндагва, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Ялалт, Н.Төмөрбат, П.Хувьзаяа, У.Батбаатар

Үргэлжлэх хугацаа: 120 минут