2012/03/10

Star Wars-чдад

Star Wars бол дэлхийн кино урлагийн түүхэнд бүтээгдсэн кинонуудаас хамгийн олон фэнтэй кино гээд хэлчихэд буруудахгүй байх. Эсвэл хамгийн уран бүтээлч фэнүүдтэй кино ч юм уу. Тийм нэршилтэй байхад хүмүүс маргаан хийх нь юу л бол. Тэгвэл саяхан Америкын кино урлагийн их сургуулийг төгссөн нөхдүүд нийлэн Star Wars: The Editor Strikes Back нэртэй нэгэн бяцхан хаалттай өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгөөр оршил хийгдсэн кинонд дахин оршил хийх боломжтой талаарх 85 минутын киног үзүүлсэн байна. Сонирхол татсан энэхүү кинонд Анакины харын талд урвахаас өмнөх түүхүүдэд зориулан нэг анги дахин гаргах боломжтой гэжээ. Ер нь бол дахиад анги хийх бүрэн боломжтой кино. Гэхдээ энэ цувралын томоохон 2 хүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэхээр Lucas ганцаараа хэрхэх хэсэг нь тодорхой бус. Дээрээс нь нэрт найруулагч маань кино урлагийн арилжааны хэсэгт зодог тайлсан гэхээр дахин шинэ анги Lucas байгаа цагт л лав гарахгүй юм байна. Гэхдээ prequel хийгдэх бүрэн боломжтой гэнэ.


 Star Wars-н сүүлд гарсан 3 анги 3улаа маш их ашиг орлогыг кино багийнхандаа авчирсан. Гэхдээ дан ангиараа 1 тэрбум доллар давсан түүх байхгүй. Энэ бол саяхныг хүртэл бидний мэдэж байсан зүйл. Тэгвэл “Star Wars: Episode I - The Phantom Menace 3D” нээлтээ хийснээр The Phantom Menace анги 1 $1,000,447,819 ашиг олж хамгийн их ашиг орлого олсон кинонуудын 11-т жагсахаар болсон байна.

Star Wars-н Fan art хийдэг хүмүүс нийлэн ирэх 4 сарын 19-нд нэгэн үзэсгэлэн гаргаж байгаа юм байна. Тэрхүү үзэсгэлэнгийн зарим нэгэн зурагнуудаас та бүхэнд сонирхуулъя.