2012/03/04

SpongeBob-р бүрэн хэмжээний бүтээл хийнэ

Өнгөрөгч Оскарын наадамд Rango бүтээлээрээ хүүхэлдэйн киноны төрөлд шилдгийн шагнал хүртсэн Paramount кино компанийнхан ээлжит бүтээлээрээ SpongeBob-н адал явдлыг сонгосон байна.

Энэ талаар кино компанийн захирал Philippe Dauman
"Бид SpongeBob-н түүхийг 2014 оны төгсгөлөөр үзэгчдэд хүргэх болно."
гэжээ. SpongeBob-н хувьд 1999 оноос эхлэн тв-н цувал хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан бөгөөд нийт 204 ангитай юм байна.