2012/03/22

Prometheus: Харанхуй тун удахгүй театруудыг нөмөрнө

Манай өвөг дээдэс чухам юу хийж байсан, бидний шүтэх хүсэл хаанаас үүссэн, энэ гараг дээр бид ганцаараа байсан уу, боол уу эсвэл туршилт уу, бусад ертөнц хаана байгаа вэ, аймшиг хаанаас эхэлсэн, андройдуудын хөгжил дэлхийд гай авчрах уу гээд маш олон нууцлаг зүйлсийн тайлал Prometheus-р дамжин ирж асуй.Чухам харийнхан гэдэг үгний нууц энд л тайлагдах болно. Энэ бол найруулагч Ridley Scott-н 40 жилийн дараа та бидэнд үүднийг нээж өгч буй гайхамшигт ертөнц.

Prometheus киноны албан ёсны бүрэн хэмжээний трэйлер өнгөрөгч WonderCon кино сонирхогчдын наадмын үеэр үзэгчдэд хүрсэн. Гайхалтай гэж хэлэхээс өөр хэлэх үг эс олдох энэхүү трэйлерийн талаар болон жүжигчдийн ур чадварын талаар одоо кино сонирхогчид ид шуугилдаж байна. Хамгийн сонирхолтой асуудал бол археологич Elizabeth Shaw болон Андройд 2-н трэйлер дээрх үйлдлүүд тэдний хэн нь энэ бүхнийг эхлүүлсэн бэ? Эсвэл зогсоосон ч байж болох юм. Харин Ted-н ярьж мөрөөдөж байгаа зүйл чухам юу байсан, Xenomorph-чууд яг яах гэж бий болдог оюун ухаан тэдэнд бий зэрэг асуултууд тун удахгүй тайлагдах нь ээ.

Эцэст нь санрын хөлгийг эзэмдэгч амьд л байх шиг байна. Харанхуй тун удахгүй театруудыг нөмөрнө.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.