2012/03/10

Prometheus: Сансар огторгуйн карт

Саяхан Prometheus -н зүгээс Alien-ий судлагааны төслийг анхлан санаачласан Peter Weyland компанийн тэргүүлэгчийн лекцийг нийт кино сонирхогчдод хүргэсэн. Энэхүү видео гарсны дараагаар багахан хэмжээний хэлэлцүүлэгч ч өрнөсөн байх. Бидний он тооллоос 10 гаруйхан жилийн дараа сансар судлал гайхамшигтай өндөр түвшинд хүрсэн тухай өгүүлэх Prometheus  киноны Alien-тай холбогдох гүүр болсон гээд байгаа видеоны дараагаар кино бүтээгчдийн зүгээс нэгэн сонирхолтой зураг ил болгосныг та бүхэнд хүргэж байна. Жинхэнэ харийнханд таалагдах үнэхээр сүртэй зургийг илгээжээ.

Зураг дээр дараад томоор илүү гайхамшигтай зүйлсийг хараарай.
Ted Talk

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж үзээрэй. Дашрамд сонирхуулахад кино багийнхан ирэх 16-18-ы өдрүүдэд зохион байгуулагдах WonderCon наадмын үеэр өөрсдийн буланг ажиллуулахаар болсон байна.