2012/03/07

"Ану хатан" МУСК анхны poster

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Ану хатан" зохиолоос сэдэвлэн мөн ийм нэртэй түүхэн уран сайхны кино бүтээж байгаа билээ. Уг киноны дүрүүдийн сонгон шалгаруулалт хийгдсэнг өмнө мэдээллэж байсан. Одоо кино багийнхан зураг авалтандаа орох ажлаа бэлтгэж байна. 

"Ану хатан" уран сайхны киноны гол дүрд дуучин Д.Отгонжаргал тоглох юм. Түүний зурагтай анхны постер гарсан байна.

Дашрамд сонирхуулахад кино багийнхан кино урлагийн чиглэлээр суралцдаг залуусыг туслах ажлын байранд уриад байгаа юм. Оюутан байхдаа томоохон кино төсөлд багтана гэдэг том боломж юм шүү дээ.