2012/03/22

Piranha 3DD -н насанд хүрэгчдэд зориулсан трэйлер/улаан ба ногоон бүлгийн трэйлерийн ялгаа/



Сүүлийн үед янз бүрийн нэртэйгээр гарах болсон америк трэйлерийн чиг хандлагыг хүмүүс ойлгоход төвөгтэй болоод байгаа. Богино хэмжээний, театрт зориулсан, бүрэн хэмжээний, үйл явдлын хамгийн өрнөл хэсгийг харуулсан гээд маш олон нэршилтэй видео танилцуулгууд трэйлер /харамсалтай нь монгол хэлэндэх албан ёсны оруулга байхгүй/ нэрийн доор гардаг. Гэхдээ эдгээрийг 2009 оны MPAA /Америкын Кино Урлагийн Холбоо /-н шийдвэрээр ногоон болон улаан гэсэн ангилалд оруулж өгсөн. Ингэснээр эмх замбараагүй байдалд ороод байсан трэйлерийн асуудлыг нэг мөр цэгцлэсэн юм. Өөрөөр хэлбэл ногоон бүлгийн трэйлерийг та ямар нэгэн санаа зовох зүйлгүйгээр ойр дотнынхон болон бяцхан хүүхдүүдтэй үзэж болно /Гэхдээ кино үнэлгээг мартаж болохгүй/. Харин улаан бүлгийн трэйлер бол зөвхөн насанд хүргэгчдэд гэсэн хаяган дор гардаг тийм ч болохоор ихэвчлэн шөнийн цагаар энэхүү трэйлерүүд үзэгчдэд хүрдэг байна.

Улаан бүлгийн трэйлерүүд ихэвчлэн R, NC-17 зэрэг үнэлгээтэй  кинонуудад ашиглагддаг ч ямар нэгэн с*кс агууламж агуулсан PG-13 ангилалын киноны трэйлер ч ийм статустай болох магадлалтай. Ингэснээр кино сурталчилгаанд нилээд том асуудал үүсдэг. Мөн дан ганц с*кс агууламжаас гадна харгислал, бүдүүлэг үг хэллэг ч ногооноос улаан руу трэйлерүүдийг чирдэг ажээ. Ингээд та бүхэнд улаануудын төлөөлөл болсон шинээр гарсан нэгэн трэйлерийг хүргэе.

Кино үнэлгээний талаар эндээс уншаарай.

Харин Piranha 3DD киноны талаар эндээс