2012/03/01

Piranha 3DD: Сайхан бүсгүйчүүдэд халтай киноны шинэхэн трэйлер



Богино хэмжээний трэйлер дээрх 2 хөхнөөс болж бангадуулсан Piranha 3DD кино багийнхны зүгээс өөрсдөд нь хандсан шүүмжлэлийг үл хайхран шинэхэн бүтээлийнхээ албан ёсны анхны трэйлерийг олон нийтэд сонирхууллаа. Тэртэй тэргүй R ангилалаар бүтэж байгаа бүтээл тул MPAA-н/Америкийн Кино Урлагийн Холбоо/ шүүмжлэл тэдэнд нөлөө үзүүлж чадсангүй Piranha цуврал тун удахгүй дэлгэцнээ гарахаар болжээ. Шинэ анги дээр Victoria нууранд адал явдал өрнөхгүй бөгөөд харин махчин загасуудаас санаа зовохгүйгээр зугаацаж байхаар бүтээн байгуулсан паркт нь загаснууд усаар дамжин орж ирж бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж байгаа байгаагаар үйл явдал нь өрнөх юм байна. 

Кино өнгөрөгч онд нээлтээ хийх байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас нээлтийн тов хойшлогдсон бөгөөд одоо хүртэл албан ёсны нээлтийн товоо зарлаагүй байна. Кино багийн хувьд Saw 3D болон Piranha 3D кино багийнхан хамтран энэхүү киног бүтээж байгаа ажэээ.