2012/03/04

ParaNormal гэж аймшиг бий харин удахгүй ParaNorman бий болно

Coraline бүтээлээрээ нэг хэсэг шуугиулж байсан Laika студийнхэн ээлжит бүтээлээ 8 сарын 17-нд үзэгчдэд 3D-р хүргэхээр болоод байгаа юм байна. ParaNorman хэмээх уг бүтээл нь өмнөх бүтээлийн адил үзэгчдийг нилээд жихүүдэст автуулахаар бүтээл болж байгаа ажээ. Киноны нэр ч ParaNormal Activity-тэй холбоотой гэнэ.

Кинонд Norman хэмээх бүтэлгүй хүүгийн тухай гарах бөгөөд нэг өдөр тэр хий үзэгдэл харж чаддаг болсноор бүх зүйл эхэлдэг аж. Энэхүү бүтээл нь студийн 2дахь бүрэн хэмжээний бүтээл бөгөөд кино бүтээгчдийн зүгээс ихээхэн найдвар тавьж байгаа юм байна. Ингээд тус бүтээлийн шинэхэн трэйлерийг та бүхэнд хүргэж байна.