2012/03/22

Ариунбаатар - Би монгол хүн (Долоон бурхан харвадаггүй OST)

"Ардын хувьсгалын анхны долоо"-гийн түүхийг өгүүлсэн "Долоон бурхан харвадаггүй" түүхэн уран сайхны кино өнгөрөгч өдрүүдэд кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийлээ. Уг кино нь дайн тулааны хэсэг гэх мэт олны хэсэг ихтэй дүрслэлтэй тул нэлээд тооны хүмүүсийг хамран бүтээгдэж чадсан кино болоод байна.

"Долоон бурхан харвадаггүй" киноны "Би монгол хүн" дууны үгийг уг киноны продюсер, болор цомын эзэн Ж.Мөнхбат, аяыг МУГЖ Т.Сэр-Од бичжээ.