2012/03/01

Michael Bay-н ээлжит бүтээлийн сайхан бүсгүй хэн бэ?

Transformers киногоороо олонд танил болсон найруулагч Michael Bay-н ээлжит кино төслийнхөө ажилд орсон байна. Энэ удаад тэрээр Pain and Gain нэртэй эмгэнэлт инээдмийн киног 2013 онд үзэгчдэд хүргэхээр болжээ. Киноны зохиолыг болсон явдлаас сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд кинонд бодибилдингээр хичээллэж тэмцээнд ордог байсан эхнэр нөхөр 2 болон спортод үүрлэсэн авилгал хээл хахууль, гэмт хэрэг түүнээс үүдэн гарсан аюулт зүйлсүүдийн тухай өгүүлдэг юм байна. Киноны гол дүрүүдэд одоогоор Dwayne Johnson, Mark Wahlberg тоглохоор сонгогдоод байгаа бол шинээр Bar Paly хэмээх загвар өмсөгч бүсгүй дүр бүтээхээр болсон байна. Ингэснээр Michael Bay өөрийн киногоороо дамжуулан 3дахь загвар өмсөгчийг кино урлагт оруулж ирж байна.