2012/03/07

MIB3: Nicole, Lady Gaga нар харийнхны дүрд /шинэ трэйлер/

Нью-Йоркын нэгэн гудамжинд эргүүл хийж байсан Хар хувцастнуудын тэргүүн мөрдөгч болох J олон жилийн өмнө өөрийн анхны хамтрагч K-г алагдсан байхыг олж мэднэ. Энэхүү өнгөрсөнд болсон өөрчлөлтөөс болж дэлхийд харийнхны довтолгоо ирэх аюул нүүрлээд байлаа. Харин зогсоох ганц арга бол цаг хугацааны эргүүлэгэнд орж K-д бүхнийг анхааруулж, түүнийг аврах явдал юм. Бүтэх эсэх эргэлзээтэй энэхүү адал явдал MIB- н шинэ ангийн гол өгүүлэмж ажээ. Кино бүтээгчдийн зүгээс киногоо өмнөх ангиудаас олон сонирхолтой харийнхан болон K-р баяжуулсан гэж байна.
Түүнээс гадна алдарт хар хувцастнуудтай зэрэгцэн дуучид ч шинэ ангийн кадруудыг чимж байгаа ажээ. Nicole Scherzinger-н хувьд киноны эсрэг талын дүр Boris-н туслах хорон санаатны дүрийг бүтээж байгаа бол Lady Gaga-н бүтээж буй дүрийг кино багийнхны зүгээс нууцлаж байгаа юм байна. Ингээд киноны хамгийн сүүлд гарсан трэйлерийг хүргэж байна.


Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж үзээрэй.

Кино ирэх 5 сарын 25-нд 3D-р үзэгчдэд хүрнэ.