2012/03/27

Men in Black 3 киноны дууг реппер Pitbull

Agent K, Agent J нарын дүрийг Tommy Lee Jones болон Will Smith нар бүтээсэн  Men in Black кино 1997 онд 90$ сая ам.доллараар бүтээгдээд 587$ сая ам.долларын ашиг олж шуугиан тарьж байсан юм. Улмаар 2002 онд хоёрдугаар анги нь гарч байсан билээ.

Сансар огторгуйн гэмт хэрэгтэнгүүдийг судлах зорилготой хар хувцастан киноны дууг реппер, жүжигчин, сүпэрод Will Smith өөрөө дуулсан байдаг бөгөөд тус хоёр киноны Theme болгож бүтээсэн түүний дуу 2уулаа мөн хит дуу болсон түүхтэй байдаг.

Тэгвэл энэ онд Men in Black 3 кино дэлгэцэнд гарах бөгөөд киноны Back in Time дууг хөгжим сонсогчдын дунд эрэлттэй байгаа реппер Pitbull-ээр дуулуулсан байна.


Өмнөх хоёр ангийн дууг мөн эргэн сонсоцгооё.