2012/03/09

"The Man from Nowhere" дахин хийгдэхээр боллоо

Солонгосоос Холливүүдийг зорих бүтээлийн тоо нэгээр нэмэгдлээ. 2010 онд нээлтээ хийж үзэгчдийг байлдан дагуулж байсан өмнөд солонгосын кино найруулагч Jeong-boem Lee-н бүтээл "The Man from Nowhere" киног холливүүдэд дахин бүтээхээр болсон байна. Энэхүү киноны эрхийг Dimension Film-нхэн худалдаж авсан бөгөөд тун удахгүй кино төслөө эхлүүлэх ажээ. Төслийн удирдагчаар ажиллаж байгаа Bob Weinstein киноныхоо талаар "The Man from Nowhere" киногоороо тулааны урлагийг маш тод томруунаар гаргаж ирнэ. Адал явдалт триллэр байх энэхүү бүтээл үзэгчдийн зүрх сэтгэлийг үнэхээр татаж чадна" гэсэн байна.