2012/03/09

Maleficent-н Aurora гүнж сонгогджээ


Angelina Jolie-г Дисней кино компанийн зүгээс бүтээж буй Maleficent киноны хорон санаатны дүрийг бүтээх болсныг ихэнх кино сонирхогчид мэдэж байгаа байх.Тэгвэл Aurora гүнжийн дүрийг бүтээх чадварлаг жүжигчин сонгогдсон байна. Тэрхүү жүжигчнээр Twixt, Somewhere киногоороо олонд танигдаж эгчээсээ ч илүү ирээдүйтэй гээд байгаа Elle Fanning тодорчээ.

Киноны зураг авалт ирэх 6-дугаар сард Лондон хотноо эхлэх бөгөөд найруулагчаар Avatar, Alice in Wonderland, Oz the Great and Powerful зэрэг кинонд дизайнераар ажиллаж байсан Robert Stromberg ажиллахаар болсон байна. Түүний хувьд энэхүү бүтээл нь карьер дахь анхны бүрэн хэмжээний бүтээл юм байна.
.