2012/03/18

Leonardo DiCaprio Wall Street-г түйвээнэ



Найруулагч Martin Scorsese болон алдарт жүжигчин Leonardo DiCaprio нар 5 дахь бүтээлдээ хамтран ажиллахаар болжээ. Тэдний  2013 онд үзэгчдэд барих энэхүү кино нь "The Wolf of Wall Street" нэртэй бөгөөд зохиолч Jordan Belfort-н /энэ зохиол нь зохиолчийн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдарл/ ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа юм байна. Киноны жүжигчдийн сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй байгаа ч кино зураг авалтыг ирэх 8 сараас эхлэх болжээ. 2 алдартны хувьд энэ жилийн кино наадмууд халтай байсан ч 2013 оных азтай байх магадлалтай байна.
Кинонд нэгэн үед Wall Street-д мандаж явсан гайхалтай овжин, зальтай залуугийн тухай гарах юм. Тэр энэ бүхнийхээ төлөө шоронд хүртэл сууж байсан. Одоо харин бизнесээ зүгээр л эрхэлж суугаа.