2012/03/04

Kathryn Bigelow-н шинэ бүтээл асуудал ихтэй байна

Амьнаасаа уйдсан гэсэн нэр аваад байгаа найруулагч Kathryn Bigelow-н ээлжит төслийн ажил тийм ч амжилттай бус байна. Одоогоор зураг авалт нь эхэлж байгаа Bin Laden-ий үхлийн тухай өгүүлэх энэхүү бүтээлийг эсэргүүцэн зураг авалт явагдаж байгаа Энэтхэгийн Чандагар хотноо хөдөлгөөн бий болжээ. Тэдний үзэж байгаагаар нутагт нь Пакистаны тугийг мандуулах нь зүйд нийцэхгүй гэсэн байна. Харин кино багийнхны зүгээс зураг авалтаа ийм шалтгааны улмаас зогсоох бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Киноны зураг авалтыг Пакистан улсад авах байсан ч засгийн газрын зүгээс нь хориглосон байна. Найруулагчид Пентагон болон АНУ-н ЗГ-н зүгээс энэхүү төслөө зогсоохыг хэд хэдэн удаа шаардсан ч найруулагч зөвшөөрөөгүй бөгөөд киноноос болж үүсэх асуудалд өөрөө хариуцлага хүлээнэ гэжээ. Түүний энэхүү дуулиант бүтээл ирэх 12 сарын 16-нд "Zero Dark Thirty" нэртэйгээр Хойд америкт нээлтээ хийнэ.