2012/03/28

Kate Winslet, James Cameron нар Titanic 3D киноны нээлтэд оролцлоо

Oscar-ын шагналт жүжигчин Kate Winslet болон найруулагч James Cameron нар London хотноо Titanic 3D киноны нээлтийн улаан хивсний ажиллагаанд оролцлоо.

Winslet-ын хувьд 1997 онд  Leonardo DiCaprio –тай хамт алдрын оргилд хүрсэн Titanic киноны ажилд оролцсон бөгөөд 1998 онд Oscar-ын наадмаас нийт 11 шагналыг Titanic кино хүртэж байжээ.

Найруулагч James Cameron BBC телевизэд өгсөн ярилцлагандаа уг киноны талаар “үүрдийн сонгодог кино болж чадсан” гэж хэлсэн байна.

Хуучин Titanic кино нь найруулагч James Cameron-ны 2009 онд бүтээсэн Avatar киног гарахаас өмнө $1.8 тэрбум ам.долларын ашиг олж хамгийн өндөр ашиг олсон кино болж байсан ч 2009 оны Avatar $2.7 тэрбум ам.доллар олж дээрх амжилтыг эвдсэн түүхтэй.

Titanic хөлөг живснээс хойш өдгөө 100 жил өнгөрч байгаа бөгөөд энэ цаг хугацааг тохиолдуулан 1997 онд гаргаж байсан киног 3D хөрвүүлэлт хийн дахин дэлгэцнээ гаргаж байгаа нь энэ юм. 3D-ээр гаргаж байгаа уг кино амжилттай борлуулагдана гэж кино багийнхан итгэж байна.

Titanic хөлөг  Southampton –аас New York хүрэх замдаа 912 оны 4-р сарын 14-д живсэн бөгөөд 1517 хүн амь эрсдсэн байдаг байна.