2012/03/18

Jurassic Park 3D-р дахин дэлгэцнээ


Universal Pictures кино компанийн зүгээс маш сонирхолтой нэгэн төсөл хэрэгжүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ бол Jurassic Park киноны дэлгэцнээ гарсны 20 жилийн ойг тохиолдуулан 3D-р киног  үзэгчдэд дахин хүргэх гэж байгаа явдал юм. Анх уг кино дэлгэцнээ гарч байхдаа олон улсын кино зах зээлээс нийт 915 сая долларын ашиг олж байсан бөгөөд 3D-р дэлгэцнээ дахин гарснаар киноны ашиг орлого 1 тэрбум доллар давах төлөвлөгөөтэй байна. Кино 2013 оны 7 сарын 19-ий өдөр дэлгэцнээ гарах ажээ.

Мөн энэхүү мэдэгдлийн үеэр кино компанийн зүгээс шинээр хийгдэж буй Oblivion киноныхоо нээлтийн товыг ойртуулснаа мэдэгджээ. Ингэснээр найруулагч Joseph Kosinski-н шинэ бүтээлийн нээлт 2013 оны 7 сараас 4 сар болж наашласан байна.