2012/03/01

John Carter тэсрэлт хийх үү? эсвэл ...

Disney кино компанийн энэ онд дэлгэцнээ гаргах бүтээлүүдээс хамгийн өргөн цар хүрээ мөнгө үрж байгаа төсөл бол ирэх 9-ий өдөр нээлтээ хийх Ангарагт аяласан ахмадын тухай өгүүлэх John Carter бүрэн хэмжээний уран зөгнөлт кино юм. Албан ёсны баримтаар 250 сая доллароор бүтэж байгаа гэх уг бүтээл бараг хагас тэрбум долларын өртгөөр бүтсэн гэх шум тархаад байна. Гэхдээ энэ бол цуу үг учир үнэний ортой эсэх тодорхой бус Харин кино судлаачдын хувьд хамгийн их сэтгэл түгшээж байгаа асуудал бол бүтээлийг 1995 оны Waterworld киноны хувь заяаг дахин давтах бий гэсэн айдас юм. Учир нь киноны маркетингийн албаны зүгээс дэлхий дахинаа явуулж байгаа киноны сурталчилгааны бодлого тийм ч хангалттай бус байгаа аж. Мөн түүнчлэн Hunger Games-н нээлт энэ 23-нд болох тул ашиг орлогын хувьд нилээд асуудал гарч магадгүй байгаа юм байна. Харин энэ талаарх асуудалд кино багийнхны зүгээс тэсрэлт болох болно гэж хариулсан байна.

Үүнээс гадна John Carter-н энэ ангийн амжилтаас үл хамааран дараагийн ангиудын кино төсөлд 700 сая долларыг кино компанийн зүгээс төсөвлөжээ.

Waterworld киноны хэсэг
Waterworld киноны хувьд 175 сая долларын өртөгтэйгөөр бүтэж байсан бөгөөд хойд америкийн кино зах зээлээс дөнгөж 88 сая долларын ашиг олж түүхэндэх их төсөвтэй ашиг орлогын хувьд хамгийн муу киногоор нэрлэгдсэн билээ.

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж уншаарай.

Ингээд John Carter киноны сүүлчийн трэйлерийг та бүхэнд хүргэж байна.