2012/03/18

Iron Sky эхлэл хэсгийн 4 минут /Ямар хүмүүс буцаж ирэх гээд байна/



Сарны цаад талын үнэн төрхийг бид хэзээч харж байгаагүй. Тийм болохоор киночдод энэ бол маш том кино зохиолын сэдэв. Өнгөрөгч онд л гэхэд ийм сэдвээр Transformers 3, Moon зэрэг 2 ч кино хийгдээд амжсан. UFO судлаачид ч  гэсэн энэ сэдвээр маш их зүйл зохиомлоор бий болгодог. Тэгвэл германы киночдны зүгээс Iron Sky нэртэй бас нэгэн сансрын сарны нууцын талаар өгүүлэх киног та бидэнд хүргэхээр болсон байна. Зөгнөлт инээдмийн энэхүү киног найруулагч Timo Vuorensola найруулсан бөгөөд гол дүрүүдэд Udo Kier, Julia Dietze, Christopher Kirby зэрэг герман финландын жүжигчид тоглосон байна. Ингээд кино багийнхны зүгээс гаргасан киноны эхний 4 минутыг хүргэж байна.


Кинонд 70 жилийн өмнө гутамшигтайгаар ялагдсан Нацистуудын арми өөрсдийн зохион бүтээсэн нисэх хөлгөөр сарны цаад талд очиж сууршин улмаар хүчээ зузаатгасны дараагаар дэлхий рүү эргэн ирж байгаа тухай гардаг ажээ.