2012/03/07

Playboy-ын хүү Hugh Hefner-н ариун дурлалын түүх кино болно

Ирэх онуудад нээлтээ хийх намтарчилсан уран бүтээлийн төслүүдээс хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бүтээл бол Playboy-г үндэслэгч Hugh Hefner болон сэтгүүлийн од байсан Linda Lovelace нарын дурлалын түүхээр сэдэвлэн бүтээх Imagine болон Universal студийн хамтын бүтээл юм. Энэхүү бүтээлийг найруулагч Brett Ratner /Tower Heist/ найруулахаар болоод байгаа ба харин гол дүрүүдэд Robert Downey, Jr. , Hugh Jackman тоглох талаар яриа гараад байсан ч Hugh Hefner-н дүрд James Franco Linda Lovelace-н дүрд Amanda Seyfried нар тоглох болсон байна. Энэхүү төсөлд Playboy-н зүгээс ч өндөр ач холбогдол өгч эхлээд байгаа ажээ.