2012/03/16

Home Alone 5 дахь ангиа гаргана

Гэртээ ганцаараа киноны Macaulay Culkin хүүгийн бүтээсэн түүх дуусаагүй бололтой. Home Alone 5 хийгдэх тухай яриа гарлаа. "Home Alone" кино 8-н настай бяцхан хүү Macaulay Culkin-г дэлхийн хэмжээний хамгийн залуу од болгож чадсан юм. Харамсалтай нь тэрээр энэ киноноос өөрөө кинонд өөрийн жүжигчний амжилтаа гаргаж чадаагүй он цагт ууссан билээ.

1990 онд гарсан "Home Alone" кино маш амжилттай болсон тул 1992 онд "Home Alone 2: Lost in New York" нэртэйгээр удаах ангиа гаргаж байлаа. Энэ анги ч мөн ашигтай болсон юм. Улмаар 1997 онд Home Alone 3, 2002 онд Home Alone 4: Taking Back the House гэсэн ангиудыг гаргасан ажээ.

"Home Alone" кино олон хүний зул сараар үзэх киноны жагсаалтанд орсон байдаг. Тиймдээ бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон инээдмийн кино болсон байдаг.

Тэгвэл ABС Family-ынхан  "Home Alone 5: Alone in the Dark" нэртэй шинэ төсөл эхлүүлээд байгаагаа зарлалаа.