2012/03/01

Hiccup-н адал явдал Cartoon Network-р

Dreamworks кино компанийн зүгээс луу сургагч Hiccup хүүгийн түүхийг ирэх 2014 оны зун үзэгчдэд хүргэхээр болоод байгаа. Тэр болтол 2 жилийн зай байгаа тул ирэх анги дээр гарах луунууд болон зарим нэгэн сонирхолтой түүхийг Cartoon Network сувгаар тв цуврал бүтээл болгон гаргахаар болжээ. Dragons нэрээр гарах уг бүтээлийг бүрэн хэмжээний бүтээлийн найруулагч Timothy Johnson продюсерлож байгаа юм байна. Цуврал энэ оны дундуур үзэгчдэд хүрэх ажээ. Ингээд цувралд зориулан гаргасан трэйлерийг та бүхэнд хүргэж байна.