2012/03/10

Gnomeo мөрдөгч болно



Найруулагч Guy Ritchie-н Sherlock Holmes-н түүх дахин үргэлжлэхэд эргэлзээтэй байгаа. Гэхдээ мөрдөгчийн түүх цааш үргэлжилсээр байх бололтой. Өнгөрөгч онд Gnomeo & Juliet киногоороо фэнүүдтэйгээ уулзаж байсан Rocket Pictures-нхэн энэ удаад Gnomeo & Juliet: Sherlock Gnomes нэртэй бүтээлээ туурвихаар болсон байна. Энэ талаар тус киноны продюсер Elton John ам алджээ. Тэдний энэхүү төсөл тун удахгүй эхлэх бөгөөд Дисней кино компанитай хамтарч магадгүй байгаа ажээ.