2012/03/18

G.I. Joe: Retaliation: Голлох дүрүүдийн зурагнаас

Joe багийнхны ээлжит ажиллагаа Хариу /Retaliation / нэртэйгээр ирэх 6 сарын 29-нд үзэгчдэд хүрнэ. Өнгөрөгч сард кино багийнхны зүгээс трэйлерээ кино сонирхогчдод хүргэж байсан бол энэ удаад киноны гол дүрүүдийн зургуудыг нийтэд танилцуулжээ. Hasbro-н тоглоомыг тоглож өссөн хүнд эдгээр дүрүүд маш ойр санагдаж байгаа байх. Шинэ анги өмнөх ангийн үргэлжлэл бөгөөд Cobra ажиллагаанаас амьд үлдсэн эсрэг талын дайснууд эргэн нэгдэж АНУ-н ерөнхийлөгчид халдах төлөвлөгөө боловсруулна. Харин энэ бүхнийг Joe багийнхан зогсоох ажээ.

Киног Step Up киногоороо танил болсон найруулагч Jon Chu найруулж байгаа бөгөөд дүрүүдэд D.J. Cotrona, Byung-hun Lee, Ray Park, Adrianne Palicki, Jonathan Pryce, RZA, Ray Stevenson, Channing Tatum, Bruce Willis, Dwayne Johnson нар тоглож байгаа юм байна.

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж уншаарай.
Joe багийн ахлагч Roadblack (Dwayne Johnson)
Jinx (Elodie Yung)
Могойн нүдэт (Ray Park)
Jaye (Adrianne Palicki)