2012/03/20

Бархүү ft Болдсайхан - Амьдрал гайхалтай хэвээрээ (Худалч залуу OST)

"Focus Film" студи, "Herub" entertainment-ын бүтээл "Худалч залуу" инээдмийн уран сайхны кино кино театрын дэлгэцнээ хүрээд удаагүй байна. Киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга ажилласан бол гол дүрд "Х-түц" продакшны жүжигчин Т.Бархүү тоглосон байна.

Худалч залуу киноны дуу "Амьдрал гайхалтай хэвээрээ" дууг жүжигчин залуу маань өөрөө дуулсан байна.  Энэ удаад мөн Болсон явдал киноны "Залуу нас" дууг  хамтран дуулж байсан Болдсайхантай хамтран дуулсан байна. Ингээд "Худалч залуу" киноны дуу Бархүү, Болдсайхан нарын "Амьдрал гайхалтай хэвээрээ" дууг сонсоцгооё.