2012/03/20

"Хайр Харуусал" МУСК-ны DVD худалдаалагдаж эхэллээ

Монголын кино урлагт сайн, муу чамлахааргүй тооны кинонууд бүтээгдэж байна. Эдгээр кинонууд зардалаа нөхөж байгаа эсэх нь бас эргэлзээтэй юм. Гэхдээ зардал гаргаж бүтээсэн кино зөвхөн өргөн дэлгэцэнд гараад дуусах эд биш байх учиртайг санах нь зүйн хэрэг. 

Ядаад л DVD гаргаж ашиг орлого олох боломжтой. Үүнийг монголын кино бүтээгчид хийхгүй байгаа нь харамсалтай юм. Гэвч нөгөө талаас оюуны өмчийн хамгаалалт муу бидний хувьд зардал мөнгө гарган DVD хийлгэдэг маргааш нь нарантуул дээр мөн сайтуудаар тараагдах нь элбэг. 

Энэ бүхнийг эс тоон МАСК продакшин зоригтойгоор өнгөрсөн онд бүтээсэн "Хайр харуусал" киноныхаа DVD гаргажээ. Уг DVD нь Hi-Fi болон Orange –ын бүх салбаруудаар борлуулагдаж байгаа ажээ.

Та бүхнийг уг сайхан бүтээлийг худалдаж авахыг хүсье. Харин монголын кино урлагт хувь нэмэр оруулан хувилан олшруулахгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр дараа дараачийн кинонууд продюсерын комьпютерт бус таны ширээн дээр DVD болон очих нигууртай.

Хайр харуусал киноны trailer-ыг эндээс үзнэ үү.