2012/03/29

DreamWorks -ын Rise of the Guardians шинэ анимешины trailer

Санта клаус,  Улаан өндөгний баярын туулай, Шүдний шидтэн, Элсэнхүн гээд бяцхан жаалуудын жинхэнэ гэж итгэж явдаг шидэт баатруудыг нэгтгэсэн Rise of the Guardians нэртэй DreamWorks-ын ээлжит нэгэн анимешины анхны танилцуулга гарлаа. 

3D-ээр үзэгчдэд хүрэх энэхүү анимешины гүйцэтгэх продюсераар нь алдарт Guillermo del Toro ажилласан бол оскарын шагналт богино хэмжээний анимешин The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore киноны зохиолыг бичсэн William Joyce кино зохиол дээр нь ажилласан байна.

Лууг хэрхэн сургахыг харуулсан (How to Train Your Dragon) кино бүтээгчдийн шинэхэн анимешны танилцуулга танд таалагдана гэж найдаж байна.
Rise of the Guardians кино ирэх 11-р сарын 21-нд нээлтээ хийнэ.