2012/03/30

Dictator: Дарангуйлагч сахалтай байна гэдэг учиртай

Borat, Bruno-с хойш төдийлөн олонд хүрсэн бүтээлд оролцоогүй жүжигчин Sacha Baron Cohen шинэхэн инээдээр та биднийг хөгжөөхөөр болжээ. Түүний гол дүрд нь тоглож буй энэхүү бүтээлийн нэр  Dictator. Уг бүтээлийн зохиолыг Иракын дарангуйлагч агсан Саддам Хуссейний "Забибах ба хаан " нэртэй зохиол дээр үндэслэн хошин байдлаар бичсэн бөгөөд найруулагчаар Borat киноны найруулагчаар ажиллаж байсан Larry Charles ажиллаж байгаа юм байна. Кино ирэх 5 сарын 11нд нээлтээ хийнэ. Ингээд та бүхэнд кино багийнхны зүгээс гаргасан шинэхэн хөгжилтэй трэйлерийг хүргэе.

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж үзээрэй.