2012/03/07

Chronicle-н найруулагч Venom-н төсөлд

SpiderMan-3-н эсрэг талын томоохон дүр болох Venom-г мэдэхгүй хүн байхгүй байх. Атаа хорсол, өш хонзонгоор дүүрсэн энэхүү дүр комикчид дунд чамгүй нэр хүндтэй. SpiderMan дээр түүнийг амархан ялагдах нөхөр болгосон нь киноны нэр хүнд унахад нилээд нөлөө үзүүлсэн гэдэг. Тэгвэл Sony-н зүгээс Venom-г тусад нь асуудал болгон гаргаж ирж байгаа юм байна. Ингэхдээ саяхан нээлтээ хийж чамгүй амжилт олсон Chronicle киноны найруулагчаар ажилласан Josh Trank-г уг төсөлдөө хамтран ажиллахыг санал болгосон талаар LA Times-нхан дурджээ. Josh Trank-н зүгээс одоогоор хариугаа хараахан өгөөгүй байгаа бөгөөд кино компанийн зүгээс чамгүй хөрөнгө уг төсөлд оруулахаа дурджээ.
Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар Marvel-нхэн Sony-с түрүүлж Fantastic Four-н ээлжит төсөлдөө найруулагчийг ажиллуулахаар болсон талаар ч мэдээлэл гарсан байна. Ямартай ч Josh Trank Marvel-н аль нэг комиксийн түүхийг өгүүлэхээр болж байх шиг байна.