2012/03/18

Chernobyl Diaries: Шинэ аймшиг


Амь өрссөн адал явдалт дуртай хэсэг нөхөд нийлж Украйны хамгийн аймшигт газар Чернобылийн сөнөсөн хотын зүг явна. Тэнд тэднийг юу хүлээж байгааг хэн нь ч мэдэхгүй ч бүх зүйл төлөвлөгөөний дагуу тайван аюулгүй байв. Харин буцах болоход асуудал үүсчээ. Өглөө зүгээр байсан машин асахаа байсан байна. Үүнтэй зэрэгцэн энд тэндгүй сонин дүрс аймшигт чимээ гарч эхэлнэ. Тэднийг энд үхэл хүлээж байгаа болов уу эсвэл аймшиг уу? ...

Энэ бол Paranormal Activity киноны найруулагчаар ажиллаж байсан Oren Peli-н шинэ бүтээл "Чернобылийн тэмдэглэл" /Chernobyl Diaries/ киноны үйл явдал. Уг кинонд шүүмжлэгчид ихээхэн найдлага тавьж байгаа. Аймшгийн кино сонирхогчдод ч томоохон бэлэг болох байх. Киноны дүрүүдэд төдийлөн нэрд гараагүй жүжигчид болох Jonathan Sadowski, Jesse McCartney, Devin Kelley, Nathan Phillips, Ingrid Bolso Berdal, Dimitry Diatchenko, Olivia Taylor Dudley нар тоглож байгаа бөгөөд кино ирэх 5 сарын 25-нд ОУ-н нээлтээ хийх ажээ. Ингээд кино багийнхны зүгээс гаргасан трэйлерийг та бүхэнд хүргэе.