2012/03/29

Ану хатан кино багийнхан Canon EOS C300 камераар зураг авна

Ерөнхий зураачаар Ж.Цог, тайзны зураачаар Н.Батжаргал, зургийн даргаар В.Мандах, зөвлөх найруулагчаар АЖ Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг нар ажиллах "Ану хатан" уран сайхны киноны зураг авалт ирэх 7 хоногоос эхлэхээр болсон байна.

Кино багийнхан киноны зураг авалтандаа зориулж Canon EOS C300 камерыг оруулж ирсэн байна. Уг камерыг Canon-аас мэргэжлийн кино бүтээгчидэд зориулан 2011 оны 11-р сард танилцуулж, худалдаанд 20$ мянган ам.долларын үнэтэйгээр гаргасан. Canon EOS C300 (EF mount) нь 2012 оны 1-р сарын сүүлээр худалдаанд гарсан бол Canon EOS C300 PL (PL mount) нь энэ 3-р сард худалдаанд гарсан юм.

Canon-ыхон мэргэжлийн түвшингийн камерандаа ийнхүү том үсрэлт хийлээ. Тэд өмнө нь сонирхогчийн түвшингийн камернуудаа шинэчлэхэд илүү анхаарч байсан нь мэргэжлийнхэнийг гайхшруулж байсан байх. Харин хүлээлт ингэж тайлагдсан юм.

Canon C300 нь 35мм-ын хальсаар авсантай нэгэн адилаар 35mm –ын CMOS Sensor-тэйгээрээ (1920x1080px) онцлог юм. Мөн кино бүтээгчдийн дунд Red гэж яригддаг Red Scarlet камераас давсан үзүүлэлттэй болж чадсан юм.

“Ану хатан” кино багийнхан одоо камерын хүчин чадалдаа санаа зовохооргүй боллоо. Харин хэр сайн зураг гарсанг бид киног гарсаны дараагаар мэдрэх болно.