2012/03/05

Box office top10: 20120305 Dr. Seuss The Lorax


1. Dr. Seuss' The Lorax: Өнгөрөгч 7 хоногт: $70.7 сая, нийт: $70.7 сая
2. Project X: Өнгөрөгч 7 хоногт: $20.8 сая, нийт: $20.8 сая
3. Act of Valor: Өнгөрөгч 7 хоногт: $13.7 сая, нийт: $13.7 сая
4. Safe House: Өнгөрөгч 7 хоногт: $7.21 сая, нийт: $108 сая
5. Good Deeds: Өнгөрөгч 7 хоногт: $7 сая, нийт: $25.7 сая

6. Journey 2: The Mystearious Island: Өнгөрөгч 7 хоногт: $6.92 сая, нийт: $85.6 сая
7. The Vow: Өнгөрөгч 7 хоногт: $6.1 сая, нийт: $112 сая
8. This Means War: Өнгөрөгч 7 хоногт: $5.62 сая, нийт: $41.5 сая
9. Ghost Rider: Spirit of Vengeance: Өнгөрөгч 7 хоногт: $4.7 сая, нийт: $44.9 сая
10. The Artist: Өнгөрөгч 7 хоногт: $3.9 сая, нийт: $37.1 сая

Өнгөрөгч 7 хоногт ихээхэн хүлээлттэй байсан анимейшин The Lorax нээлтээ хийлээ. Нээлтээ хийсэн долоо хоногтоо $70 сая ам.доллар олж ашигтай ажиллаж чадлаа.  Харин шинэхэн найруулагч Nima Nourizadeh -ын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Project X амжилттай борлуулагдаж 2-рт жагссан байна.

Oscar-аас 5-н шагнал хүртэж чадсан The Artist кино oscar-ын нөлөөгөөр дэргэн хүснэгтэд орж ирж 10-т жагссан байна.


Найруулагчид: Chris Renaud, Kyle Balda
Дуу оруулсан одод: Zac Efron, Taylor Swift, Danny DeVito

Despicable Me киногоороо үзэгчдэд хэдийнээ танил болсон Illumination Entertainment-нхан хүргэхээр болсон байна. Харин киног Ice Age киногоороо олноо танил болсон найруулагч Chris Renaud найруулж зохиолыг нь Horton Hears a Who! киноны зохиолчид болох Ken Daurio, Cinco Paul нар бичиж байгаа ажээ.

Кинонд Ted хэмээх хүү хайртай охиноосоо LORAX хэмээх авъяаслаг эрдэмтэн түүний шидэт ертөнцийн тухай сонсож байгаа тухай гарах бөгөөд улмаар түүний ярьсан шидийн гэмээр ертөнцөд очиж адал явдалтай учирч байгаа талаар гардаг байна.

Киноны талаар дэлгэрэнгүйг эндээс.


Project X

Найруулагч: Nima Nourizadeh
Одод: Thomas Mann, Oliver Cooper, Jonathan Daniel Brown

Хуучин сургууль (Old School), Шарталт (The Hangover) киноны найруулагчдын оролцоотой бүтсэн Project X  кино маш амжилттай АНУ-ын boxoffice-д борлогдлоо.

Ахлах сургуулийн төгсөх ангийн оюутнууд birthday party шоу хийнэ. Хамгийн галзуу төрсөн өдрийн шоу эцэстээ хяналтнаас гарах ажээ.