2012/03/30

James Bond монголд ирээд буцжээ

Өнгөрсөн зун чимээгүйхэн манай оронд зочилж нүдний эмгэгээр шаналж байгаа олон хүүхдүүдийн ирээдүйд гэрэл гэгээ авчирсан холливүүдийн кино од Daniel Graig болон Нүдний нисдэг эмнэлэг ORBIS-н монголд хэрэгжүүлсэн төслийн талаарх баримтат кино өнгөрөгч 7 хоногт үндэсний газарзүйн хүрээлэнгийн тв-н сувгаар цацагдсан.

Уг төслийг жил болгон Omega брэндийн зүгээс хэрэгжүүлдэг бөгөөд 2011 онд манай улс төслийн 88-дахь орноор сонгогдож үйл ажиллагааных нь төлөвлөгөөнд нь тусгагдан оролцжээ. 1982 оноос эхэлсэн энэхүү эмнэлгийн тусламжийн ач буянаар 15 сая хүн тодорхой хэмжээнд болон бүрэн өвчнөөсөө салж  чадсан байна.