2012/03/07

Солонгос киночид өнгөрөгч онд ашигтай ажилжээ

Солонгосын Кино Урлагийн Зөвлөлөөс /KOFIC/ өнгөрөгч оныг Солонгосын кино бүтээгчдийн хувьд маш гайхалтай жил байсан талаар мэдээллээ. Тэдний үзснээр солонгосын киночид 2011 онд 1,1 тэрбум долларын ашиг орлого олсон байна. Энэ нь тэдний хувьд түүхэнд нь байгаагүй тохиолдол аж. Хамгийн их ашиг орлого цуглуулж чадсан кинонуудаар War of the Arrows, Sunny, Silenced зэрэг кино нэрлэгдсэн байна. Үүнээс гадна холливүүдийн Transformers, Kung Fu Panda, Mission Impossible, Harry Potter зэрэг кинонууд ч энэ зах зээлээс маш их мөнгө босгож чаджээ.
Зүүн гар талаас Kim Jee-woon, Bong Joon-ho, Ryoo Seung-wan, Park Chan-wook
Харин ирэх 2012, 2013 онд солонгосын их 4үлүүдийн бүтээлүүд дэлгэцнээ гарах бөгөөд эдгээр бүтээлүүд ч шинэ амжилт тогтоох байх гэжээ.