2012/03/06

Сонин сонины сониноос

Найруулагч Kathryn Bigelow өөрийн ээлжит бүтээлийн нэрийг Kill Bin Laden байсныг Zero Dark Thirty зөөлрүүлжээ. Энэ нэрний өөрчлөлтийг олон хүн хүсэж байсан нь тодорхой.

 Angelina Jolie зохиол хэр байхаас шалтгаалан SALT 2 төсөлд хамтрах эсэхээ шийдэх юм байна. Кино зохиолч Kurt Wimmer SAlT-н шинэ ангийн зохиолыг Jolie-Д уншуулсан бөгөөд жүжигчинд таалагдаагүй учир дахин бичигдэж байгаа гэнэ.

Hasbro компанийн ээлжит бүтээл кино болох аянд мордох гэж байна. Энэ удаад тэдний Ouija нэрт тоглоом кино болох нь ээ. Universal кино компанийн зүгээс шинэ бүтээлдээ 100 сая доллар зарцуулахаа мэдэгджээ. Bay-г ч авч ирэх сураг байна.


Fox кино компанийн зүгээс Deadpool-н шинэ ангийн төслөө ярилцаж эхэллээ. Ryan Reynolds эргэж ирнэ. Харин кино яг ямар ангилалд багтахаар бүтээл байх бол гэсэн асуултад R гэсэн хариулт өгсөн байна.



Marvel студийн ээлжит бүтээл The Avengers-н трэйлерийг 13,7 сая хүн 1 өдөр үзснээр кино ертөнцдэх бас нэгэн гайхамшиг болон бүртгэгдлээ. Харин 7 хоногт хамгийн их үзсэн трэйлерээр "LOTR"-н эхний ангийн трэйлер байдаг билээ.


 "Step Brothers 2" хийгдэхээр болж кино зохиол нь бичигдэж эхэлж байгаа юм байнаа. Тэгвэл Will Ferrell, John C. Reilly-н хослолыг дахин харах нь ээ.


 Keanu Reeves "Bill and Ted"-н шинэ ангийн кино зохиол бүрэн дууссан талаар мэдэгдлээ. Ингэснээр тун удахгүй кино зураг авалт эхлэх болж байна.

Орсууд бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 хүүхэлдэйн киногоо нэрлэсэн бөгөөд жагсаалтыг Эдуард Назаровын “Жил-был пес” тэргүүлж, Юрий Норштейний “Ежик в тумане” удаалжээ.
Улсын филармонийн хамт олон ирэх 16-ий өдөр Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа Cinema Night тоглолтоо толилуулахаар болсон байна.
Time тоглогдох болов уу гэж бодов.